Өнгөрсөн хавар Солонгосын хойгийн байдал хурцдсанаас үүдэн Хойд Солонгосын тал өөрийн хилийн бүсэд байрладаг Кесон бүсийг хаасан билээ.
Энэхүү үйлдвэрлэлийн бүсийг хааснаас тус бүсэд үйл ажиллагаа явуулж байсан БНСУ-ын 123 компани хөөгдөж 53 мянган хүн ажилгүй болсон.
Үүний дараа БНСУ-ын зүгээс дээрх аж ахуйн нэгжүүдэд учирсан хийгээд бусад хохирлыг Хойд Солонгосын тал төлж холбогдох хариуцлагыг ч хүлээх ёстой гэх шаардлагыг тавьж эхэлсэн.
Өмнө нь дөрвөн удаа хэлэлцээ хийх гэж оролдсон ч ойлголцолд хүрч чадаагүй хоёр Солонгос өнөөдөр тав дахь удаагаа хэлэлцээрийн ширээний ард суух гэж байна. Тэд энэ удаад ойлголцох эсэхэд ажиглагчид төдийлөн итгэхгүй байгаа юм.
↧