Хөгжмийн зохиолч Н.Жанцанноров өөрийн бүтээлүүдээр эх орныхоо сайхан бүхнийг илэрхийлэх гэнэ.
Алдарт хөгжмийн зохиолч дөрвөн цомог гаргах бодолтой байгаа бөгөөд тун удахгүй нэг цомгоо БНСУ руу хэвлэлтэд явуулахад бэлэн болгоод буй аж.
Дорнод аймгаар аялж явахдаа түүнд энэ санаа төрсөн бөгөөд хэвлэлтэд явуулах цомог нь тал нутгийн сайхныг магтан дуулсан байх гэнэ. Харин өнгөрсөн жил говиор аялж бас нэгэн говь нутгийн тухай цомог гаргахаар ажиллаж байгаа гэнэ.
Үргэлжлүүлээд хангай нутгийг магтан дуулсан цомог гаргах аж.
↧