Хил хамгаалах байгууллагын 80 жилийн ой өнгөрсөн өдрүүдэд тохиов. Замын-Үүд дэх хилийн цэргийн 0108 дугаар тусгай ангийнхан энэ ойн үеэр маш их хэмжээний алт хилээр гаргах гэж байсныг илрүүлжээ.
Замын-Үүдээс Эрээн рүү гарах гэж байсан 3510 дугаартай ачааны галт тэргэнд 6.2 кг алт нуусан байсныг тус ангийн Шалгалт хамгаалалтын заставын ахлах байлдагч О.Баясгалан илрүүлжээ. Хил хамгаалах байгууллагын түүхт 80 жилийн ойгоор түүнийг “Онц хилчин” тэмдгээр шагнасан байна.
↧