Баруун аймгаа шүлхийгүй бүс болгон, Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаар зарлуулж, гадаадад мал, мах, түүхий эд гарган, мөнгө олох гэсэн монголчуудын сүүлийн 10 гаруй жилийн мөрөөдөл лөөлөө боллоо.
Шүлхий гэгч сүрхий өвчин Баян-Өлгий аймгийн хоёр суманд гарч, мөнгө олох боломжийг хазаарлаад зогсохгүй харин ч баахныг үрүүлж байна.
Мал сүргийнхээ ашиг шимээр мөнгө олох гэсэн биш их санасан газар есөн шөнө хоосон гэгч болов. Монгол орны нэрийн хуудас болж, улсын эдийн засагт мөнгө оруулах учиртай нүүдлийн мал ахуй маань харин ч монголчуудыг туйлдуулж, бид эргээд мал сүрэгтээ дөрлүүлдэг боллоо.
↧