Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

Өдрийн тэмдэглэл III үзэсгэлэн нээгдлээ

$
0
0
Зураач Ж.Болортүвшингийн “Өдрийн тэмдэглэл III” үзэсгэлэн нээлтээ хийлээ. Зураач гурав дахь бие даасан үзэсгэлэндээ 25 бүтээлээ толилуулсан байв. Тэрээр өмнө нь “Өдрийн тэмдэглэл I”, “Өдрийн тэмдэглэл II”-оо үзэгчдэдээ хүргэж байсан төдийгүй дотоод, гадаадын 23 хамтарсан үзэсгэлэнд оролцсоны дотор 2012 оны Шанхайн IX Олон Улсын наадамд шалгаран оролцож байсан юм. Түүний бүтээл бүр нь тухайн үе, агшны мэдрэмж, сэтгэгдэл, бодлуудыг шингээдэг учраас үзэсгэлэнгүүдээ ийн нэрийджээ. Зөвхөн уран зургаар хязгаарлагдахгүй түүний Итали, Чехэд өнгөрүүлсэн өдрүүдийн тэмдэглэл ч дэлгэгдсэн байна лээ.

Viewing all articles
Browse latest Browse all 74976

Trending Articles