“...Насны намар гадаа ирэхэд нартын жамыг ухаарах юм даа хө...” гэх хөнгөн гунигтай салхи шиг хачин их гэгэлгэн үгтэй дууны нэгээхэн хэсэг аманд аялагдсаар лав гурав хонов.
Юуны учир байсгээд л өөрөө ч мэдэлгүй ийн нартын жамыг ухаарснаа ойлгохгүй юм. Тэгээд бодлоо. Хүн гэгч ертөнц хийгээд жам ёсны талаар амьдралынхаа альхан заагт бодож юуны төлөө амьсгалж буйгаа сэхээрдэг юм бол. Тун чиг ховорхон байх.
Энэ бодол минь дан ганц дууны үгээс үүдэлтэй биш л дээ. Зүгээр л би хэн хүний тойрч биш дайрч хүрэх 45 насны тухай бодохоор сэтгэл жаахан сэмэрдэг тухайгаа л далимд нь дайх гэсэн минь энэ.
↧