Жил бүрийн өдийд тарвагана тахал хэмээх өвчнийг тархахаас сэргийлж, вакцин хийж урьдчилан сэргийлдэг.
Гэсэн хэдий ч энэ жилийн тухайд тахлын халдвар нэлээд газар авч, зарим аймагт хорио цээрийн дэглэм тогтоож, шалган нэвтрүүлэх товчоодыг 24 цагаар ажиллуулах шийдвэр гаргаад буй.
Хамгийн түрүүнд, Ховд аймгийн Алтай сумын Бодонч багийн Нарийны хөтөл гэдэг газарт 15 настай хүүхэд тарваган тахлаар өвчилсөн нь тогтоогдож, аймгийн Онцгой байдлын хэлтсийн орлогч даргаар ахлуулсан ажлын хэсэг өвчний голомтод хорио цээр тогтоосон.
↧