Богдхан уулын дархан цаазат газрын бүсэд байгаль хамгаалагчид явуулын эргүүл шалгалт зохион байгуулжээ.
Энэ хугацаанд хязгаарлалтын бүсэд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан нэг аж ахуйн үйл ажиллагааг зогсоосон байна.
Дашрамд өгүүлэхэд, Дархан цаазат газрын бүс Нүхтийн аманд нутагшуулсан янгирын сүргийн бүтэц, тоо толгойн талаар тооллого судалгаа хийжээ.
Тооллогоор нийт 31 янгир байгаа болох нь тогтоогдсон байна. Үүнээс бие гүйцсэн тэх дөрөв, найман эм янгир байсан бол ишиг найм байжээ. Түүнчлэн нас, хүйс тодорхойгүй 11 янгир тоологдов.
Энэ нь урьд жилээс янгирын тоо өссөнийг харуулж буй юм.
↧