Японы эрдэмтэд “үхэшгүй” электрон тугалган цаас зохион бүтээжээ.
Тус цаасаар төрөл бүрийн халаах төхөөрөмж, дэлгэц, нарны эрчим хүчээр ажилладаг самбар, дулаан болон хэт улаан туяаны мэдрэгч хийж болох юм. Мон электрон хальс нь бүх төрлийн гадаргуу дээр ажилладаг аж.
Токиогийн их сургуулийн эрдэмтэд полимер хальсан дээр хагас дамжуулагч органик эд анги буулгахаар хагас дамжуулагчийн үндсэн аргууд ашиглажээ.
Үүний үр дүнд электрон хальс ердөө хоёр микрон зузаан болсон байна. Энэ нь ердийн цааснаас 30 дахин хөнгөн юм. Электрон хальсыг нугалж, базаж, сунгаж болно. Тус хальс нь өндөр температур болон чийгтэй нөхцөлд ч ажилладаг аж. Мөн хамгийн ихдээ 170 градусын халууныг даах, хоёр долоо хоногийн туршид давсны уусмалд тасралтгүй ажиллах чадвартай.
↧