Монголд анх удаа “Улаанбаатар” Олон улсын кино наадам болох гэж байна.
Ирэх аравдугаар сарын 3-10-ны өдрүүдэд болох тус кино наадамд Ази, Европ, Америкийн 20 гаруй уран бүтээлч, найруулагч, продюсер оролцох ажээ. Наадам аравдугаар сарын 4-ний өдөр “Тэнгис” кино театрт нээлтээ хийх бөгөөд Монголын уран бүтээлчдийн бүрэн хэмжээний уран сайхны киног эхэлж үзүүлэх юм байна.
Одоогоор наадмыг нээх Монголын киночдын уран бүтээлийг сонгон шалгаруулах ажил эхэлж байгаа юм. Уран бүтээлчид ирэх сарын 26-наас өмнө өөрийн бүтээлийг шалгаруулалтад ирүүлэх боломжтой юм байна. Харин “Улаанбаатар” кино наадмыг ямар уран бүтээлээр нээхийг ирэх есдүгээр сарын 1-нд нийтэд зарлах ажээ.
↧