“Хайлааст” дэд станцын 110 кВ-ын ил хуваарилах байгууламжийг нүүлгэн шилжүүлэхтэй холбогдуулан зуслангийн зарим айлуудад цахилгааны хязгаарлалт хийх болсон талаар “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-иас мэдээллээ.
“Хайлааст дэд станцыг 2009 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад оруулсан бөгөөд Улаанбаатар хотын төвийн болон хойд хэсгийн нийт 50 гаруй мянган хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээний ачаалал хөнгөрч, хэвийн ажиллах боломжтой болсон юм.
↧