Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

Жиргээчид Ё.Отгонбаярыг үгүйлж байна

$
0
0
УИХ-ын эрхэм гишүүд их ажлынхаа хажуугаар яаж ийгээд жиргэх зав гаргадаг. Твиттерч гишүүд дотроос Ё.Отгонбаяр толгой цохидог гэдгийг жиргээчид хүлээн зөвшөөрөх байх. Савж унамаар хөөрхөн онигоонууд бичнэ, хааяахан АН-ынханд хаягласан шүүмжлэл нисгэнэ, хэнбугайн ч болов асуултад татгалзахгүй хариу өгнө. Идэвхтэй жиргээч маань харин зургадугаар сараас твиттерт үзэгдэхээ бараг больсон. Мөнгө угаасан хэрэгт холбогдуулан УМБГ-аас түүнийг шалгаж байгаа бөгөөд тэрбээр зургадугаар сарын 10-нд “Интернэтээр бичих нь мөрдөн байцаалтад саад учруулсан гэж үзэж болзошгүй гэж өмгөөлөгч анхааруулсан учир би бичихгүй байгаа. Үнэн нь тогтоогдох биз” хэмээн бичсэн байна. Түүнээс хойш твиттерт мэр сэр бичсэн ч өмнөх шигээ идэвхтэй байхаа больсон юм. Монголын ууган твиттерчдийн нэг хэмээн ярилцлага өгөхдөө хэлж байсан түүнийг үерхэлдээ үнэнч байгаасай хэмээн твиттерчид санагалзах болсон гэнэ.

Viewing all articles
Browse latest Browse all 74976

Trending Articles