Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

Багануур дүүрэгт нярайн үнэ төлбөргүй сувилал ажиллаж байна

$
0
0
Бага насны хүүхдийн суурь өвчлөлийг бууруулах, тэдэнд тохиолдож байгаа хоол тэжээлийн дутагдал, рахитыг арилгах зорилгоор Багануур дүүргийн Засаг дарга захирамж гарган энэ сарын 22-ноос эхлэн нярайн түр сувилалыг “Маргад өгөөж” амралтын газрыг түшиглэн ажиллуулж эхэлжээ. Энэхүү түр сувилал нь нэг ээлжиндээ 15 нярайг эхийн хамт хүлээн авч сувилах хүчин чадалтай бөгөөд энэ жил гурван ээлжээр ажиллах юм байна. Сувилалд ирсэн хүүхдүүдэд тосон болон сүүн бариа, агаар хоол эмчилгээг хийж байгаа юм. Хоол тэжээлийн асуудалтай, жин багатай, рахиттай хүүхдүүдийг сувилах зорилгоор энэхүү сувилалыг байгуулан ажиллаж байгаа бөгөөд бүхий л зардлыг дүүргийн Засаг даргын нөөц сангаас гаргаж байгаа юм.

Viewing all articles
Browse latest Browse all 74976

Trending Articles