Удахгүй бид метротой болно, замын түгжрээнд баригдахгүй хаа ч гэсэн түргэн хурдан хүрдэг болчихно гэсэн сэтгэлийн хөөрөл бага зэрэг дарагдсан хойно бодит амьдралын хөрсөн дээр бодлыг буулгаад тооцоолж суухад арай өөр дүр зураг ажиглагдаад ирж байна.
Метро хэрэгтэй юу гэхээр яалт ч үгүй чухал. Гэхдээ ашигтай юу гэвэл улсад ч, мөн хувь хүнд ч үгүй байх шинжтэй. Тухайлбал, ашиглалтын зардал гэж дийлдэшгүй том дарамт гарч ирэх нь. Дор хаяж агааржуулалтын төхөөрөмж нь бүхэл бүтэн инженерийн тогтолцоог үүсгэнэ.
↧