-ЭНЭ НЬ МАНАЙ ЭДИЙН ЗАСГИЙН ТӨЛВИЙГ ЭЕРГЭЭР ЗӨГНӨСНИЙХ БУС УУ-
Японы “Сумитомо Мицуй банк корпораци” болон “Токио Мицүбиши” банкууд манай улсад үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүсч холбогдох баримт бичгүүдээ Монголбанкинд ирүүлээд байгаа аж.
“Сумитомо Мицуй” банкны хувьд ХААН банк болон Хөгжлийн банктай 2013 оны гуравдугаар сард хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан бөгөөд уг санамж бичигт хоёр байгууллага байгаль орчин болон худалдааны чиглэлийн төслийн санхүүжилт дээр хамтран ажиллах нөхцлийг тусгасан байна. Дашрамд дурьдахад 2012 оны гуравдугаар сарын 12-ны өдөр тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Батболд тус улсад албан ёсны айлчлал хийх үеэрээ “Сумитомо Мицуй” банкны ерөнхийлөгч Т.Китаяма, гүйцэтгэх захирал Т.Хашияда нар багаараа уулзаж мөн л Хөгжлийн банктай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж байсан удаатай. Гэвч өнөөдрийг хүртэл тийм ч баярлмаар үр дүнд хүрээгүй.
↧