Монголбанкны Ерөнхийлөгчийн зөвлөх, Ерөнхий эдийн засагч С.Болдтой эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, төгрөгийн ханшийн өөрчлөлт, бодлогын асуудлаар уулзаж ярилцлаа.
Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг та хэрхэн харж байна?
Эдийн засгийн мөчлөгөө эргэн харвал бид 2012 оноос эхлээд дараалсан 7 улирлын турш гадаад эдийн засгийн таагүй орчин, түүний сөрөг нөлөөллийн дунд амьдарч байна. Та бүхэн санаж байгаа байх. Гадаад худалдааны нөхцөл 2011 оны 4 дүгээр улирлаас муудаж, гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгал өнгөрсөн оны эхнээс л буурах хандлагатай болсон. Энэ бол 2013 онд, саяхан л бий болчихсон үзэгдэл биш л дээ. Гэхдээ ийм удаан хугацаанд үргэлжилсэн тодорхой бус байдал дунд бид дотоодын үйлдвэрлэлээ дэмжих, ажлын байруудаа хадгалж үлдэх, үндэсний бүтээмж болон хуримтлалаа нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлого хэрэгжүүлсний үр дүнд гадаад зах зээлээс дотоодын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөлөл нь 2008-2009 оны хямралын үетэй харьцуулахад хамаагүй зөөлөн тусч байна.
↧