Шинэ Зеланд улсын “Fonterra” компанид 2012 оны 05 дугаар сард үйлдвэрлэгдсэн “WPC80” код бүхий шар сүүний уургийн хатаасан бэлдмэл Clostridium botulinum нянгаар бохирдсон талаар олон улсын хэвлэл мэдээллээр мэдээлж байгаа.
Үүнтэй холбогдуулан МХЕГ-ын даргын гаргасан удирдамжийн дагуу дээрх бэлдмэлээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн манай улсад худалдаалагддаг эсэх талаар судалгаа явуулж байна.
Шинэ Зеланд улсын “Fonterra” компанид үйлдвэрлэсэн “WPC80” код бүхий шар сүүний уургийн хатаасан бэлдмэлийг ашиглан БНХАУ, Малайз, Вьетнам, Тайланд, Саудын Араб, Австрали, Шинэ Зеланд улсад үйлдвэрлэсэн хүүхдийн сүүн тэжээл, өндөр хэмд ариутгасан ундны сүү, йогурт, тамирчдад зориулсан уургийн бэлдмэл, шар сүүний уургийн хатаасан бэлдмэл зэрэг нь Монгол улсад орж ирдэггүй гэж Гаалийн Ерөнхий газраас мэдээлжээ..
↧