Эрүүл мэндийн яамнаас доорх мэдэгдлийг хүргүүлжээ. Үүнд:
2013 оны наймдугаар сарын 8, 9-ны өдрүүдэд Улс төрийн тойм сонин, Монголын үнэн, Өнөөдөр сонин болон www.wikimon.mn, www.times.mn, www.zindaa.mn, www.new.mn, www.ipost.mn зэрэг мэдээллийн сайтад “Дархан-Уул аймгийн эмч дөрвөн сартай, хоёр нярайд вакцин хийх гээд андуурч, буруу тариа хийсний улмаас энджээ” гэх мэдээлэл гарчээ.
Энэхүү мэдээлэл нь худал, ташаа болох нь тогтоогдсон бөгөөд эндсэн гэх хоёр нярай эсэн мэнд байна. Дархан-Уул аймгийн 16 дугаар багийн харьяат, гурван сар 10 хоногтой хоёр ихрийн нэг нь 8 дугаар сарын 1-ний өдөр аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт уушгины үрэвсэл хэмээн үндсэн оноштойгоор хэвтэн эмчлүүлжээ. Одоогоор нярайн биеийн байдал сайжирч, эмнэлгээс өнөөдөр буюу 2013 оны 8 дугаар сарын 9-ний өдөр гарсан болно.
↧