Төрийн шагналт зохиолч Ш.Нацагдоржийн “Мандухай цэцэн” роман 32 жилийн дараа дахин хэвлэгдлээ.
1981 онд анх хэвлэгдэхдээ уншигчдыг хошууруулж байсан энэ роман 1987 онд “Мандухай цэцэн” хэмээх дөрвөн бүлэгт уран сайхны кино болон дэлгэцнээ амилсан.
“Эдмон” компанид хэвлэсэн “Мандухай цэцэн” романд зохиогчийн охин түүхийн ухааны доктор Н.Ариунгуа өмнөтгөл бичиж, хавтасны чимэглэл зургийг зураач МУСТА Ж.Цог зуржээ.
“Үхэж үл болно Чингис хаан”, “Аравт”, “Долоон бурхан харвадаггүй”, “Ану хатан” зэрэг сүүлийн үеийн бүх томоохон түүхэн кинонд ерөнхий зураачаар ажилласан зураач Ж.Цог “Мандухай цэцэн” түүхэн кинонд ажиллахдаа зохиолчтой олон удаа уулзаж зөвлөгөө авч байсан аж.
Төрийн хошой шагналт Ш.Нацагдорж уран зохиолын “Болор толь”, “Ононгийн цалгиа”, “Сувд эрдэнэ” зэрэг олон сайхан бүтээл бичиж туурвиснаас гадна Дамбийжаагийн тухай “Ичээнд нь” уран сайхны кино зохиолыг бичсэн эрдэмтэн, зохиолч хүн юм.
↧