Улаанбаатар хотын цэцэрлэг, бага сургуулийн тоог нэмэгдүүлж, хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох нөхцлийг сайжруулахаар НИТХ-аас эхний ээлжинд 83 байршилд цэцэрлэг-бага сургуулийн цогцолбор барих байршлыг нь тогтоосон билээ.
НИТХ-ын тогтоолын дагуу Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан, 3500 мкв-аас багагүй эдэлбэр газарт ижил загварын 280 хүүхдийн бага сургууль-цэцэрлэгийн цогцолбор барих юм.
Энэ 83 байршилд бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор баригдсанаар бага насны хүүхдүүд гэрээсээ хамгийн холдоо 500 метрийн радиуст сургуульдаа явах боломжтой болно.
Өнөөдрийн байдлаар 21 цогцолбор барих газрын асуудлыг шийдвэрлэж, газар чөлөөлөх нөхөн олговрын хөрөнгийг энэ оны төсвийн тодотголд суулгажээ. Шинээр төлөвлөж байгаа бага сургууль-цэцэрлэгийн цогцолборыг 1,5 тэрбум төгрөгөөр барина гэж тооцож байгаа бөгөөд нийслэлээс холбогдох яаманд санхүүжилтийн асуудлыг шийдвэрүүлэх тухай хүсэлтээ илэрхийлсэн байна.
↧