Энэтхэгийн Райпур хотноо ээжтэйгээ хамт явж байсан охиныг галт тэрэгний ариун цэврийн өрөөнд хуурч аваачин хүчирхийлсэн этгээдийг цагдаагийн ажилтнууд баривчилсан байна.
Харин уг хэргийг үйлдсэн гэмт хэрэгтэн ээжийнх нь найз 40 орчим насны эр байжээ. Охины биеийн байдал сайнгүй байгаа бөгөөд эмнэлэгт хүргэгдсэн байна.
Сүүлийн хэдэн саруудад Энэтхэг улсад эмэгтэйчүүдийг хүчирхийлэх гэмт хэрэг гаарч дэлхий нийтийн анхаарлыг татаад байгаа билээ. Өнгөрөгч арванхоёрдугаар сард 23 настай нэгэн эмэгтэйг танхай этгээдүүд автобусанд бүлэглэн хүчиндэж амь насыг нь хохироосон хэрэг гарсны дараагаар эмэгтэйчүүдийг нийгэмд хэр их гадуурхагдаж буйг эсэргүүцсэн олон нийтийн жагсаал цуглаан болсон юм.
↧