Өнгөрсөн баасан гарагаас Бямба гарагт шилжих шөнө Дархан, Сэлэнгийн зам дээр осол гарч эрдэнэт хүний амь эрсэдсэн хэрэг гарсан.
“Энэхүү хэргийн гол буруутан нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн нэгэн гишүүн байсан бөгөөд хурд хэтрүүлж осол гаргачихаад хэргээ өөр жолоочид тохох гэж оролдсон” гэсэн утга бүхий мэдээлэл гараад байгаа.
Тэгвэл одоогийн байдлаар Дарханы цагдаагийн хэлтсийнхэн дээрх хэргийг үйлдсэн байж магадгүй гэсэн хэд, хэдэн хүнийг шалгаж, байцаалт авч байгаа аж. Харин тэдний дунд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн байгаа нь үнэн бөгөөд тэр нь Д.Дамдин-Од юм байна.
↧