Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

Хүүхдэд хүртээлгүй ардчилал

$
0
0
Байсгээд л ай, амьдрал юутай уйтай гэх бодол сэтгэлд хургаад болдоггүй ээ. Жаргал бодохын шалтгаангүй амьд явна гэдэг уй байхаас ч яалтай. Аав нь хүүгээ заазуурдаж, эх нь үрээ хаяхын мөн чанарыг ойлгохгүй байнам. Ийм зүйл болжээ тэр нэг усан бороотой 27-ны өдөр. Энэ хорвоогийн бороо шороог туулахаар төрсөн нярайгаа эх нь Баянзүрх дүүрэг дэх Цайз захын орчим “гээчихжээ”. Эвий минь газар хатуу гэдгийг тэр өдөр л мэдэрсэн байх даа. Хэдийгээр манайхан хэзээнээсээ л аав ээжийн “таван салаа боов”-ны жавтий хүртэж түүнээ хүн болсон хойноо ч дурсдаг ч гэлээ орчин цагийн аав ээжүүдийн хүүхдээ хүмүүжүүлэх хайрлаж аргадах нь хүртэл нүд чихэнд багтамгүй өөрчлөгджээ. Тэд гэнэн томоогүй дэг сахилгагүй балчируудынхаа аяг аашинд түүртвэл хамаг биеийг нь хутга мэсээр сийчдэг болчихжээ. Арван сар тээж бүтэн биеэ хувааж төрүүлсэн нярайгаа хогийн пункер, хүйтэн бороо, хөр цасыг ч тоолгүй хаяж шатааж голдог болжээ. Эх хүний авир энэ мөн үү.

Viewing all articles
Browse latest Browse all 74976