ОХУ-ын “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн 13 дахь удаагийн шилдэг оролцогч, Фатима Хадуева өнөөдөр Монголд ирлээ.
Тэрээр өнөөдөр 19.00 цагаас “Улаанбаатар” зочид буудалд ганцхан удаа уулзалт, лекц хийх юм.
200 хүн оролцох боломжтой уг лекцийн тасалбар 100 ам.долларын бөгөөд хүрэлцэн ирсэн зочидоос нэг азтан шалгаруулан 15 минут уулзах боломжийг олгох юм.
Харин маргааш Төв аймгийн Батсүмбэр дэх улсын асрамжийн газрын буурлуудтай уулзаж өөрийн шившлэг бүхий чулуугаа бэлэглэх гэнэ.
↧