Өнөөдөр НБА-ийн драфтын сугалаа явагдаж өнгөрлөө. Энэ удаад Клийвлэнд Кавалерс баг дахин нэг удаа драфтын эхний сонголтыг өөрийн болгож чадсан байна.
Ийнхүү тэд сүүлийн 3 жилд 2 дахь удаагаа №1 драфтын эрхийг авч байгаа ба 6-р сарын 27-нд болох драфтын сонголтонд хамгийн шилдэг тоглогчийг хамгийн түрүүнд багтаа элсүүлэх боломжтой болж байна.
Кавалерс багийн эзэн Дан Гилбертийн хүү Ник Гилберт дахин нэг удаа аавдаа аз авчирлаа. Тэрээр 2011 онд мөн драфтын эхний сонголтыг авч байсныг та бүхэн мартаагүй байх. Тухайн үед тэд Кайри Ирвинийг №1 сонголтоор багтаа элсүүлж, Ирвин тэр улиралд шилдэг залуу тоглогчоор шалгарч байсан удаатай.
↧