Ураны чиглэлээр дэлхийд тэргүүлдэг “Арева”-гийн охин компани “Кожеговь” Дорноговь аймагт ураны хайгуул хийж буй ч одоогоор өрөмдлөгийн ажлаа түр зогсоогоод байгаа билээ.
“Арева” нь манайд арав гаруй жилийн хугацаанд 140 гаруй сая ам.доллар зарцуулан хайгуул хийсний дүнд дээрх аймгийн Зөөвч-Овоо, Дулаан-Уул ордыг нээн илрүүлсэн юм байна.
Эдгээр ордыг 63.000 тонн нөөцтэй хэмээн урьдчилан тогтоосон бөгөөд хайгуулын ажлыг үргэлжлүүлснээр дээрх тоо цаашид ч өсөх боломжтой аж.
↧