Ойрын өдрүүдэд орсон усархаг борооны улмаас үер бууж, уржигдар л гэхэд 20-иод айл усанд автсан байна.
Тодруулбал, Баянзүрх, Чингэлтэй, Налайх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн хэд хэдэн хорооны айлууд усанд автжээ.
Онцгой байдлын аврагчид ус зайлуулах, соруулах арга хэмжээг авсан байна.
Түүнчлэн Толгойтын Цэнхэр дэлгүүрийн арын жалганд “Соната-5” маркийн машинтай таван хүнийг усанд урсч байхад нь үерийн аюулаас аварчээ.
Нийслэлийн хэмжээнд үерийн далан дээр буусан 2900 айл бий гэсэн судалгаа байна. Ийнхүү үерийн даланд буучихаад усанд автсан айлууд цөөрөхгүй байна гэж Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээллээ.
↧