Чингэлтэй дүүргийн гамшгаас хамгаалах 6 алба, 33 мэргэжлийн ангийн 153 аж ахуй нэгж байгууллага, 1-19 хорооны алба, томилгоот аж ахуй нэгж байгууллагын гамшгийн үед үүрэг гүйцэтгэх хүч хэрэгсэл, техник багаж хэрэгслийн бэлэн байдлыг хангах, болзошгүй гамшгийн үед хэрхэн хамтран ажиллах тухай гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль өнөөдөр эхэллээ.
Иж бүрэн сургуулийн зорилго нь гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үеийн удирдлага, гамшгаас хамгаалах алба, хороо, аж ахуй нэгж байгууллага мэргэжлийн ангиудын харилцан ажиллагаа"-г уялдуулан зохицуулах, мэдлэг дадлага олгох үүрэг гүйцэтгэх чадавхийг сайжруулахад оршиж байгаа юм.
↧