Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

Индонезид уурхайн нүхэн гарц нурж 21 хүн амиа алджээ

$
0
0
Индонезийн Папуа тосгонд газар доор үйл ажиллагаа явуулж байсан уурхайн нүхэн гарц нурж 21 хүн амиа алджээ. Тухайн үед уурхайд нийт 38 хүн ажиллаж байжээ. Осол гарсны дараагаар аврах багийнхан 10 хүнийг нурангин доороос аварсан ч долоон хүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилсээр байгаа юм. Албаныхны мэдээлж байгаагаар нүхэн гарц нурах болсон шалтгаан нь хөрсний гулгалтаас үүссэн байх магадлалтай аж. Тус улсын ерөнхийлөгч Сусило Юдхойоно энэхүү хэргийг яаралтай шийдвэрлэж, улсынхаа уул уурхайн бүхий л компанийн хөдөлмөрийн аюулгүй байдлыг чанд сахиулахыг холбогдох албаныханд үүрэг болгожээ. Алт, зэс, мөнгө олборлодогоороо дэлхийд томоохонд тооцогддог "Freeport Grasberg's" уул уурхайн компани нь нийт 24 мянга гаруй ажилчинтай аж.

Viewing all articles
Browse latest Browse all 74976

Trending Articles