Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

Гоши Хосоно: Шинэ цахилгаан станц барих саналыг би дэмжихгүй байна

$
0
0
Японы Байгаль орчны сайд асан Гоши Хосоно “Фукушима” атомын цахилгаан станцын үйл ажиллагаа, гамшигтай холбоотой баримт материалын талаар “huffingtonpost.jp” сайтад сонирхолтой ярилцлага өгснийг хүргэж байна. Тэрбээр хэрхэн сайдын суудлаа өгсөн болон ослын дараа Засгийн газар чухам юун дээр анхаарч ажиллахыг зорьж байсан талаар ярьжээ. -Сайн байна уу, өнгөрсөн жилийн аравдугаар сарын 1-ний өдөр та сайдын ажлаа хүлээлгэн өгсөн. Таныг албан үүргээ гүйцэтгэж байхад Японы Засгийн газар “Фукушима” атомын цахилгаан станцын ослын дараах байдлыг дэлхий нийтэд хэрхэн тайлбарлах талаар хурал зөвлөлгөөн болсон. Цаг хугацааг буцааж, өнгөрсөнд очъё? -Тухайн үед бүх зүйл хөл толгой нь мэдэгдэхгүй байсан. Осол болсны дараа шүү дээ. Засгийн газар цацраг идэвхт бодис байгаль орчинд хэрхэн сөрөг нөлөө үзүүлэх, гадны хөрөнгө оруулагчид хэрхэн Японоос татгалзах талаар янз бүрийн л мэдээлэл авч байсан юм. Үнэндээ эхний ээлжинд олон улсын зүгээс бидэнд ирэх шүүмжлэлийн талаар ихэд санаа зовж байсан. Мэдээж иргэдийн аюулгүй байдалд гол анхаарлаа хандуулж арга хэмжээ авч эхэлсэн. Олон улсын зүгээс манай яамнаас л нөхцөл байдлыг голдуу асуудаг байлаа. Бид ч нөхцөл байдлыг Засгийн газрын тэргүүнд танилцуулж, цаашид хэрхэх талаар өдөр бүр шахуу зөвлөлддөг байсан. Эрдэмтэд, шинжээчдийг цуглуулж, ямар арга хэмжээ авах, байгаль орчинд бага хор хөнөөлтэй байлгах үүднээс юу хийх ёстойг тал бүрээс нь судалж эхэлсэн. Ингээд далайн усыг ашиглан, атомын цахилгаан станцыг цэвэрлэх ажил эхэлсэн дээ.

Viewing all articles
Browse latest Browse all 74976

Trending Articles