Дайана Найад хэмээх 64 настай америк эмэгтэй түүхэнд анх удаа Кубээс АНУ-ын эрэг хүртэл аварга загасны торон хамгаалалтгүйгээр Флоридагийн хоолойг сэлж гаталсан байна.
177 км-ийн урттай Флоридагийн хоолойг өмнө нь нэг ч хүн хамгаалалтгүйгээр туулж байгаагүй аж.
1997 онд 22 настай австрали эмэгтэй Сьюзи Мэрони хоолойг торон хамгаалалттай гаталсан бөгөөд тус хамгаалалт нь аварга загаснаас хамгаалахаас гадна сэлэхэд хялбар болгож өгдөг байна.
64 настай Найад аялалаа Хаванагийн дарвуулт онгоцны клубээс өнгөрөгч бямба гаригт эхэлсэн бөгөөд нийт 53 цаг сэлж хүрсэн байна.
↧