Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

Зөвшөөрөлгүй газар тээврийн хэрэгслээ байрлуулж, ачигдсан тохиолдолд 80000 хүртэлх төгрөгийн хураамж төлнө

$
0
0
Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор нэгдүгээр эгнээнд болон зөвшөөрөлгүй газар автомашинаа тавьсан тохиолдолд тусгай зориулалтын ачигч машинаар ачих тухай нийслэлийн Засаг даргын захирамж гарсан билээ. Захирамжийн хүрээнд 08 сарын 30-аас хойш тусгай зориулалтын 8 машинаар хөдөлгөөнд саад учруулж, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд зогссон тээврийн хэрэгслийг тусгай зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэх, ачиж буулгах ажлыг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс зохион байгуулж байна. Хэрэв та зогсох хориотой газар зогсон автомашинаа ачуулсан бол суудлын машин (900-2500cc) 60 000 төгрөг, дунд оврын машин (2501-3900cc) 70 000 төгрөг, том оврын машин (3901cc-ээс дээш) 80 000 төгрөгийн хураамжийг дансаар төлөх юм байна.

Viewing all articles
Browse latest Browse all 74976

Trending Articles