Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

Гэр бүл салалтад монгол уламжлал нөлөөлж байна

$
0
0
Эрт босвол нэгийг сонсоно гэж үг бий. Энэ үг ёстой л үнэн юм гэж саяхны нэг өглөө сэтгэл хангалуун бодлоо. Амралтын өдөр байсан ч гэсэн өглөө эртлэн боссоныхоо ачаар философич Д.Баяндалай “Одон” телевизийн “Гоё өглөө” хөтөлбөрт ярилцлага өгснийг олж үзсэнийгээ ийнхүү олзуурхсан юм. Тэрбээр олон сэдвээр сонирхолтой яриа өрнүүлсэн. Тэдний дундаас гэр бүлийн талаар хэлсэн сургаалийг нь хүмүүст хүргэхээр ийнхүү яарч байна. Тэрбээр “Хүн болж төрөөд амьдралыг туулахад зөвхөн сургууль соёлоор авсан мэдлэг хангалтгүй” гээд “Монголчууд үр хүүхэддээ гэрийн сургалтаар мэдлэг өгдөг байсан, үүнийг л сэргээх нь чухал” гэсэн санааг илэрхийлж байв. Түүний хэлсэн олон сайхан сургаалиудаас эмэгтэй хүн, эх хүний талаар хэлсэн “Монголчууд охин хүүхдээ нар жаргаснаас хойш гадаа гаргадаггүй байсан” гэх үгс нь толгойд үлджээ.

Viewing all articles
Browse latest Browse all 74976

Trending Articles