Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн урилгаар ирж буй Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхий сайдын албан ёсны айлчлал эхэллээ. Тэрбээр өчигдөр 20:10 цагт "Чингис хаан" ОУ-ын нисэх буудалд онцгой үүргийн нислэгээр ирсэн байна.
Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхий сайд М.В.Мясниковичийг Чингисийн талбайд албан ёсоор угтан авлаа.
↧