Асашёорү Д.Дагвадорж өнөөдөр 14.00 цагт Ардчилсан намд элсэж, гишүүний батлахаа авлаа.
УИХ-ын гишүүн, ҮХАА-н сайд Х.Баттулга түүнд үнэмлэхийг нь гардуулж өгөв. Саяхан Д.Дагвадорж “Нэгд, Би нам бус, хоёрт би улс төрөөс хол байдаг хүн” хэмээн твиттер хуудсан дээрээ жиргэж байсан юм.
Харин Ардчилсан намд элсэх үеэрээ “Би ухаан орсон цагаасаа ардчиллыг дэмжиж ирсэн. Аль 2000 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд ардчиллын үйл хэргийг дэмждэг байлаа. Өнөөдөр албан ёсоор элсэж байгаадаа баяртай байна” гэжээ.
Одоогоос хоёр долоо хоногийн өмнө түүний ах Д.Сумъяабазар Ардын намын гишүүний хувиар УИХ-ын гишүүний тангараг өргөсөн юм.
↧