Хууль зүйн сайд Х.Тэмүүжин эмнэлэгийн газрыг хуульчдын оффис болгоно хэмээн асуудал үүсгэж нэлээдгүй шуугиан дэгдээж хэрүүл тэмцэлтэй нүүр тулсан.
Гэтэл дахиад л газартай холбоотой нэгэн маргаан дэгдэж эхэлжээ. Хууль зүйн сайд энэ удаад Ботаникийн хүрээлэнгийн газарт шүүх, прокурорын цогцолбор барилга байгууламж барихаар санаачилж холбогдох газруудад албан ёсоор бичиг сэлтээ аль хэдийнэ өгөөд эхэлжээ.
Нийслэлийн Засаг даргад Хууль зүйн яамнаас шүүх прокурорын барилга газар шийдэж өгөх хүсэлт тавихад Ботаникийн хүрээлэнгийн газар байж болох саналыг өгсөн гэдгийг албаныхан мэдэгдэж байна. Үүнд ШУА-ийн салбар хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид эсэргүүцлээ илэрхийлж Ботаникийн хүрээлэнгээ устгуулахгүйн тулд бүхий л арга хэмжээ авна гэдгээ мэдэгдээд байгаа аж.
↧