Жолооны үнэмлэх хэвлэх ажил өнгөрсөн жилээс эхэлж удааширсан.
Улмаар олон хүний жолооны үнэмлэх хэвлэгдэхгүй бөөгнөрч, ЗЦГ-т 70-80 мянган жолоочийн үнэмлэх хуримтлагдсан билээ.
Тэгвэл бөөгнөрсөн үнэмлэхийг хэвлэж, иргэдэд тараасан аж. Харин одоо байгаа хэвлэх машин 24 цаг зогсолтгүй ажиллаж, өдөрт 500-600 үнэмлэх хэвлэж байгаа юм байна. Тиймээс жолооны үнэмлэх хэвлэх ажил хэвийн горимд орсон гэдгийг албаны хүмүүс хэлж байгаа юм. Хэрвээ жолооч нар үнэмлэхээ гээсэн тохиолдолд ажлын гурав хоногт хэвлэж өгч байгаа аж.
↧