Украины Мелитопол хотын нэгэн гудамжинд хийжүүлсэн ус, кофе “зардаг” байсан автомат төхөөрөмж хэдэн долоо хоногийн турш архийг 50, 100 граммаар “аягалж өгөөд” байх болжээ.
Тэгээд байнгын үйлчлүүлэгчидтэй ч болсон байна. Тэндхийн сонины сурвалжлагч нар үүнийг авхаалжтайгаараа анзаарч татварын цагдаагийн байгууллагад мэдэгдэж орхижээ.
Сонинд бичсэнээс үзвэл автомат төхөөрөмж дээр ажиглалтын гурван дуран зоосон бөгөөд сэтгүүлчид ихэд сониучирхан хараад ирэхээр тэдгээр нь ажиллахаа байчихаж байсан аж.
↧