Сүүлийн үед манайхан үр хүүхдээ ханиад хүрэх сургаар мэдэх мэдэхгүй олон эмээр “бөмбөгдөх” болсон.
Тэгвэл эдгээр эм нь хүүхдийг эдгээж, эрүүлжүүлэхээс илүү тэдний дархлаажуулалтыг сулруулж, ирээдүйд эмнээс хамааралтай сулбагар нэгэн болгохоос цаашгүй гэдгийг мэргэжлийн хүмүүс зөвлөж байна.
Тиймээс та хүүхдээ ханиад тусахаас нь өмнө урьдчилан сэргийлж дархлааг нь сайжруулаарай. ХӨСҮТ-ийн Сайн дурын дархлаажуулалтын тасагт томуугийн вакциныг тарьж байна. Уг вакциныг томуугийн дэгдэлт гардаг бүс нутгийн өвчлөмтгий өндөр настан, хүүхдүүд болон бусад эрсдэлтэй хүмүүс сайн дураар тариулах боломжтой юм байна.
↧