Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

2014 онд инфляцийн түвшин зургаан хувьтай байхаар тооцжээ

$
0
0
Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдэв. Төслийн талаар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр танилцуулав. Эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, инфляцийн түвшинг 6 хувьтай байлгах бодлогыг 2014 онд авч хэрэгжүүлэхээр төсөлд тусгажээ. Энэ хүрээнд засгийн газраас инфляцийн түвшинг бууруулж, тогтворжуулах бодлого баримтлах бөгөөд бүтээгдэхүүний нийлүүлэлтийг дэмжиж, барилгын материалын импортыг бууруулж, дотоодод үйлдвэрлэх зэрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Энэ удаагийн үндсэн чиглэлд хөрөнгө оруулалтын жагсаалт оруулж ирэлгүй бодлогын шинж чанартай салбаруудын асуудлыг тусган оруулж ирсэн хэмээн сайд хэлсэн.

Viewing all articles
Browse latest Browse all 74976

Trending Articles