УИХ-ын гишүүн С.Ганбаатар цэцэрлэгт хамрагдаж чадаагүй багачуудын эцэг эхийн төлөөлөлтэй өчигдөр уулзлаа.
2013-2014 оны сургуулийн өмнөх боловсролын цэцэрлэгт 156648 хүүхэд суралцахаас төрийн өмчийн цэцэрлэгт 160201, хувийн цэцэрлэгт 25438 суралцах юм байна. Сургуулийн өмнөх боловсролын хамрах сургалт өнгөрсөн онд 77.6 хувьтай байсан бол энэ жил 78.6 хувьтай гэж албаныхан дуулгаж буй.
Одоогийн байдлаар цэцэрлэгт хамрагдаж чадаагүй 80 гаруй мянган хүүхэд байна гэсэн тооцоо байгаа аж. УИХын гишүүн С.Ганбаатар нарын гишүүд Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах Хүүхэд харах үйлчилгээний хуулийг өнгөрсөн нэгдүгээр сард УИХ-д өргөн мэдүүлсэн.
↧