МИАТ компани Бангладешийн “Biman Bangladesh Airlines” компанид “Боинг 767-300” онгоцоо түрээслүүлэхээр болж, өнөөдөр 50 шахам хүний бүрэлдэхүүнтэй баг тус улсыг зорих гэж байна.
Энэ тухай болон МИАТ-тай холбоотой зарим асуудлаар тус компанийн дэд захирал С.Хүрэлбаатартай ярилцлаа.
-Манай улс онгоц түрээсэлж байснаас бусдад түрээслүүлж байсан тохиолдол үгүй. Хэзээнээс ийм шийдвэр гаргав?
-Бид өмнө нь онгоц түрээслүүлж байгаагүй. Бусдаас дандаа авч байсан. Хэдэн төгрөг олох гэж, өөрөөр хэлбэл, олсон орлого нь зардлаа нөхөөд ашиг нь тэрбум давах учраас түрээсэлж байгаа юм. Гурван сар гаруй хэлэлцлээ. Иргэний нисэхийн ерөнхий газраас бүх зөвшөөрлөө авсан.
↧