Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

Ер бусын шийтгэл

$
0
0
Кливленд хотын шүүх 58 настай Ричард Демероныг цагдаагийн офицеруудад заналхийлсэн болохыг нотолж өвөрмөц шийтгэл түүнд оноосон байна. Хууль сахиулагчдын амгалан тайван байдлыг зөрчсөн энэ этгээд долоо хоногийн турш өдөрт гурван цагаар Цагдаагийн хэсгийн дэргэд “Утасдаж, ална хэмээн заналхийлж мулгуу зан гаргасандаа цагдаагийн офицеруудаас уучлалт хүсэж байна. Ийм явдал давтагдахгүй хэмээн амлая” гэсэн бичигтэй пайз зүүгээд зогсох аж. Демерон шүүхийн шийдвэрийг биелүүлээд эхэлчихэж. Үүнийг харуулсан бичлэг интернэтээр маш хурдан түгж байна. Тэрбээр ихэд гэмшиж буй нь илт. “Тэнэг авир гаргасныг минь өршөөгөөч. Офицер, түүний гэр бүлийнхэн намайг уучилна гэж найдаж байна. Би согтуу байсан юм. Үнэхээр их гэмшиж байна” гэж тэр хэлжээ.

Viewing all articles
Browse latest Browse all 74976

Trending Articles