Увсынхныг “Нам гэж талцдаггүй. Увс гэсэн нэр, эрх ашгийн дор атгасан гар шиг зангидагдаж чаддаг хүмүүс” гэлцдэг.
Гэтэл сүүлийн үед “Увс” намынхны улс төрийн тэмцэл ширүүсч, хагарал нь эрчимжиж байна.
УИХ-ын 2012 оны сонгуулиар Увс аймагт нэр дэвшсэн Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн Д.Нямхүү намын дарга болон намын нөхдөдөө анхааруулга өгч эхэллээ.
Тэрбээр “Увсын хоёрыг эргүүлэн татуулна” гэсэн үгийг нь намынхаа дарга Н.Алтанхуягт хэлэхийн зэрэгцээ Ардчилсан намд 1990 оноос эхлэн зүтгэхдээ ямар, ямар ажил хийснээ ч тайлагнасан байх юм. Энэ нь тойруу утгаараа “Ардын намаас Увсад ялалт байгуулсан гэгдэж байгаа Б.Чойжилсүрэн болон Ч.Хүрэлбаатар нарыг эргүүлэн татахгүй бол хэцүүхэн л юм болох байх шүү” гэсэнтэй агаар нэг сонстож байгаа юм.
↧