Өнгөрсөн лхагва гаригт эхэлсэн сагсан бөмбөгийн Европын АШТ-ийг ингэж хэлж болохоор байна.
Уг нь буурал тивийн шилдэг 24 баг аварга цолны төлөө тэмцэхээр Словенд цуглараад буй. Гэхдээ энэ дунд Испанийн шигшээ баг бүрэлдэхүүн, тоглолтын чанар, гаргасан амжилтаараа аргагүй л жин дарж байна. Сүүлийн хоёр олимп дараалан хүчирхэг Америктай алтан медаль булаалдсан “Ялагдашгүй Армада” өөрийн тивдээ босоо байгаа.
Өмнөх хоёр тэмцээнд магнайдаа тоос хүргэлгүй түрүүлснээс нь үүнийг харж болно. Энэ жилийн хувьд Лондоны олимпоос арай сул бүрэлдэх үүнтэй ирж. Тодруулбал, багийн лидер По Газоль, хүчний довтлогч Серж Ибака нар нь тивийн аваргыг өнжихөөр болжээ. Гэхдээ л Руди Фернандес, Рики Рубио, Хосе Кальдерон, Марк Газоль нарын шилдэг тамирчин нь байна. Тамирчдын хувийн ур чадварыг багийн тоглолттой гайхалтай хослуулж чадсан испаничууд өнөө жил дахин аваргалахад гайхах зүйл огт алга.
↧