Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

Цалинтай чөлөө олгоогүй байгууллагад торгууль ногдуулна

$
0
0
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай Монгол Улсын хуулийн 12 дугаар зүйл “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийг татан оролцуулах”, 12.1.1 хэсэгт “Иргэдийг нийтийн эргүүлд гаргах” гэсэн заалтыг үндэслэн нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга сургуулийн орчинд үүрэг гүйцэтгэх “SCHOOL POLICE” эргүүлийн ажиллах журмыг баталсан. Энэхүү журам нь Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд эцэг эхчүүдийн оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд журмын хэрэгжилтийг тухайн сургуулийн захиргаа бүрэн хариуцаж ажиллаж байна. Аав, ээжүүд эргүүлийг хоёр ээлжээр буюу 07.30-13.30, 13.30-19.00 цагт хийж байгаа юм. Харин эргүүлд гарахад ажил олгогч байгууллага нь хагас өдрийн цалинтай чөлөө олгохоор дээрх журамд зохицуулалт хийсэн.

Viewing all articles
Browse latest Browse all 74976

Trending Articles