Израилийн Хайфа их сургуулийн археологчид Израилийн умард хэсэг дэх ордны цогцолборт олон жилийн турш малталт хийж байгаа юм.
Саяхан энэ хэсгээс 2,000 литр дарстай 40 лонх бүхий дарсны сав олжээ. Эрдэмтдийн үзэж байгаагаар энэ ховор дарсыг МЭӨ XVIII зуунд хийсэн гэнэ. “Олон зууны тэртээх дарс шингэн төлөвтэй хадгалагдан үлдэхгүй, харин дарсны саванд үлдсэн тунадаснаас эртний дарс исгэх нууцыг олж мэдэж болно.” хэмээн малталтын багийн ахлагч Ассаф Ясура Ландау өгүүлжээ.
“Таймс” сэтгүүлд бичсэнээр эртний дарсны найрлагад уламжлалт орцоос гадна фисташк ургамал, уулын бал, Ливанаас авчирсан хушны давирхай зэрэг ховор зүйлс багтжээ.
↧