БНХАУ-ын нийслэл Бээжин хотын агаарын бохирдлын түвшин Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан зөвшөөрөгдөх хэмжээнээс 25 дахин нэмэгдэхийг мэргэжилтнүүд сануулжээ. Бээжин хотын агаарын бохирдлын талаар Америкийн элчин сайдын яамны дэргэдэх цаг уурын хэлтэс мэдээлсэн байна. Хятадын нийслэлд утаа эрс нэмэгдсний улмаас үзэгдэх орчин ч хязгаарлагдмал болсон гэнэ. Тиймээс хүүхэд, ахмад настан гэрээсээ гарахгүй байх, ажилдаа явж буй албан хаагчдыг амны хаалт хэрэглэхийг хотын захиргаанаас уриалжээ.
↧