Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

Он гарсаар 22 хүүхэд мориноос унаж бэртжээ

$
0
0
Өнгөрөгч 2013 онд улсын хэмжээнд давхардсан тоогоор 635 уралдаанд 57038 хүүхэд хурдан морь унаж уралдсанаас 958 хүүхэд уралдааны замд мориноос ойчиж, 916 хүүхэд хөнгөн, 34 хүүхэд хүндэвтэр, дөрвөн хүүхэд хүнд гэмтсэн бөгөөд зургаан хүүхэд эндсэн байна. Хөдөө бүү хэл хотод тачигнасан хүйтэн байгаа энэ өдрүүдэд сар шинийн баярт зориулсан гэх хурдан морины уралдааны зар араасаа гарсаар байна. Өчигдөр л гэхэд Төв аймгийн Угтаалцайдам сумын захиргааныхан ийм зарыг тараасан байсан. Хүүхдийн төлөө үндэсний газраас ирүүлсэн судалгаанаас үзэхэд зөвхөн 2014 он гарсаар улсын хэмжээнд олон газар хурдан морины уралдаан болж, 22 хүүхэд мориноос унаж бэртсэн байна.

Viewing all articles
Browse latest Browse all 74976

Trending Articles