Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

Нотариатчийн хууль бус үйлдлээс болж иргэн хохирчээ

$
0
0
Баянзүрх дүүргийн XIX хорооны гуравдугаар байрны оршин суугчид өнөөдөр хэвлэлийнхэнд хандлаа. Тэд өнгөрөгч гуравдугаар сараас хойш өөрсдийн байрыг өмчлөхөөр хөөцөлдөж байгаа ба ТӨХ болон ЗГХЭГазар байрны иргэдэд орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ авахад нь тусалжээ. Гэвч ганцхан иргэн Л.Нэргүй нь өөрийн байрыг өмчлөх эрхгүй хохирч үлдээд байгаа гэлээ. Учир нь 2000 онд Монголын нотариатчдын холбооны ерөнхийлөгч А.Оюунчимэг иргэн Л.Нэргүйд үл хөдлөх хөрөнгийн газарт албан ёсоор шилжиж бүртгэл тооцоонд ороогүй орон сууцны ордер дээр бэлэглэлийн гэрээг хийж өгсөн нь одоо бол хүчин төгөлдөр бус гэрээ болоод байгаа гэсэн юм.

Viewing all articles
Browse latest Browse all 74976

Trending Articles